Сонгуулийн үйл ажиллагааны талаар танилцуулав

Энэ өдрийн 11.00 цагт Хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга хатагтай Цугэ Ёоког хүлээн авч уулзлаа. 




Тэрээр Монгол Улсын сонгуулийн байгууллага, түүний чиг үүрэг, сонгуулийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч, цаг үеийн бусад сонирхсон асуудлаар харилцан санал солилцов.

 

Мөн уулзалтын үеэр Элчин сайдын яамны төлөөлөгчид сонгуулийн автоматжуулсан систем, санал авах байранд ашигладаг сонгуулийн төхөөрөмжүүдтэй танилцав.