Энэтхэгийн сонгуулийн байгууллагатай хамтран ажиллана
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сонгуулийн Комисс (#Election Commission of India)-той Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд хоёр орны сонгуулийн үйл ажиллагаа, ардчилсан сонгуулийн талаарх мэдлэг, мэдээлэл, туршлагаа харилцан солилцох, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэх юм.
Энэтхэгийн Сонгуулийн Комисс нь Үндсэн хуулиар тодорхойлогдсон, холбооны, бие даасан байгууллага бөгөөд тус улсын парламент түүний дээд болон доод танхим, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг чөлөөт, шударга, ардчилсан сонгуулийн зарчмаар зохион байгуулан явуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.