“Ирээдүйн сонгогч” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн сонгогч” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрт 2020 оны сонгуулиар анх удаа саналаа өгөхсурагчдыг хамруулж байгаа бөгөөд хөтөлбөр нь сонгуулийн үйл ажиллагаа, сонгох эрхийн талаар ерөнхий ойлголт өгөх, мэдлэг мэдээлэлтэйгээр сонгуульд оролцохын ач холбогдлыг тайлбарлан таниулах, аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хөндлөнгийн нөлөөллөөс ангид сонголт хийх чадвартай сонгогч болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго агуулсан юм.
Эхний ээлжийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 20-ны өдрүүдэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9, 67 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулж, нийт 12 удаагийн сургалтаар 11 дүгээр ангийн 180 сурагчдыг хамрууллаа.
Сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн 9, 67 дугаар сургуулийн удирдлагад талархал илэрхийлье.