Намуудад батламж гардууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдөр буюу 8 дугаар сарын 10-ны өдөр эдгээр намуудад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг батламжийн хамт гардууллаа.

 

Батламжаа гардаж авсан намууд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд бие даан нэрээ дэвшүүлэгчид 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдана.