Эрх зүйн актын төсөлд саналаа өгнө үү
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн
ерөнхий хорооноос баталж мөрдүүлэх шаардлагатай дүрэм, журмын төслийг тус
Хорооноос боловсруулж байна. Эдгээр журам, зааврын төсөлд иргэний нийгмийн
байгууллага, олон нийтийн саналыг тусгах зорилгоор тус Хорооноос цахим
хуудсаараа дамжуулан санал авах ажлыг эхлүүлээд байна.
Тус Хорооноос хуульд заасны дагуу батлах шаардлагатай эрх зүйн актын төслүүдийг үргэлжлүүлэн оруулах тул иргэн Таныг сонгууль зохион байгуулж явуулах ажилд удирдлага болгон дагаж мөрдөх эрх зүйн актуудын төсөлд өөрийн үнэтэй саналаа нэмэрлэж, идэвхитэй хамтарч ажиллахыг уриалж байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос боловсруулаад буй зарим журам, зааврын төслийг танилцуулж байна.