ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛИАР СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЦАГ ХУГАЦААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ХУВААРЬ

Хийгдэх ажил

Хугацаа

Хуулийн

Хуанлийн

Нэг. СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ

1

Санал авах өдөр

Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.

(Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг)

2017.10.1

2

Нөхөн сонгууль товлон зарлах

Орон нутгийн хурлын төлөөлөгчийн нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн орон нутгийн хурлын Тэргүүлэгчид товлон зарлана.

(Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг)

 

Хоёр. СОНГУУЛИЙН ХОРООД БАЙГУУЛАХ

3

Сум дүүргийн сонгуулийн хороо байгуулах

Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна. (Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг)

2017.8.17-ноос өмнө

4

Санал авах байр байгуулах, зохион байгуулагчдыг томилох

Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрыг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, ахлах зохион байгуулагчийг томилно.

(Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг)

2017.9.01-нээс өмнө

Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрын бусад зохион байгуулагчийг санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө томилно.

(Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг)

Гурав. СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

5

Нөхөн сонгууль товлон зарласан тухай шийдвэрийг хүргүүлэх

Ээлжит бус, дахин, нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан байгууллага энэ шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор аймаг, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагаар дамжуулан улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг)

Шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор

6

Сонгогчдын нэрийн жагсаалт гаргах, цахим хуудаст байрлуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг эрх бүхий байгууллагаас сонгууль явуулах тухай шийдвэрийг ирүүлснээс хойш өөрийн цахим хуудаст байршуулж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана. (Сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэг)

Нөхөн сонгууль явуулах тухай шийдвэр ирүүлснээс хойш

Дөрөв. НАМ СОНГУУЛЬД ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЭХ,

НЭР ДЭВШҮҮЛЭХ, БҮРТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

7

Нам сонгуульд оролцохоо илэрхийлэх

Намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг)

2017.8.02-ноос өмнө

8

Нам нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэх

Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

(Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэг)

2017.8.07-ноос 2017.8.11-нийг дуустал

9

Бие даан нэр дэвшүүлэх

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

(Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэг)

2017.8.07-ноос 2017.8.13-ныг дуустал

10

Нэр дэвшүүлсэн тухай баримт бичгийг сонгуулийн байгууллагад хүргүүлэх

Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. (Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэг)

2017.8.14-ний 17:00 цагаас өмнө

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэг)

2017.8.16-ний 17:00 цагаас өмнө

11

Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

(Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэг)

2017.8.19;

2017.8.21-ний дотор

12

Нэр дэвшигчдийг нийтэд мэдээлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ. (Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.13 дахь хэсэг)

2017.8.26-ны дотор

13

Нэр дэвшигчийн үнэмлэх олгох

Нэр дэвшигчийг бүртгэсэн бол нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно.

(Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.10 дахь хэсэг)

2017.9.09-ний өдөр

Тав. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА

14

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.

(Сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг)

2017.9.13-наас 2017.9.29-нийг дуустал

15

Сонгуулийн сурталчилгааг зогсоох

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

(Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэг)

2017.9.30-ны

00.00 цагаас өмнө

Зургаа. САНАЛЫН ХУУДАС ХЭВЛҮҮЛЭХ, ХҮРГҮҮЛЭХ

16

Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх

Ээлжит сонгуулиас бусад орон нутгийн хурлын сонгуулийн саналын хуудсыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрхлэн хэвлүүлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.12 дахь хэсэг)

2017.9.28-наас өмнө

Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

(Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.13 дахь хэсэг)

17

Санал авах байрыг хамгаалалтад авах

Санал авах байранд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.11 дэх хэсэг)

Саналын хуудас хүлээн авснаас хойш

Долоо. САНАЛ АВАХ, ДҮН ГАРГАХ

18

Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх

Санал авах байр сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэг)

2017.9.17-ноос 2017.10.01-нийг хүртэл

19

Санал авах байр, хаягийг нийтэд зарлан мэдээлэх

Санал авах байр санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.8 дахь хэсэг)

2017.9.21

20

Санал авахад шаардлагатай зүйлсийг бэлэн болгох

Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай ... зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэг)

2017.9.26-наас өмнө

21

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүргүүлэх

Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн  саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэг)

2017.9.26-наас өмнө

Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн  саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэг)

22

 

Ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлэх

Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, доор дурдсан баримт бичгийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.8 дахь хэсэг)

2017.9.28-наас өмнө

Санал авах байр ажиглагчаар томилогдсон этгээд шаардлага хангасан эсэхийг шалгаж, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, шаардлага хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно.

(Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.10 дахь хэсэг)

2017.9.30-ны дотор

23

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах

Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна.

(Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг)

2017.9.30-ны

09.00-20.00 цаг

24

Санал авах өдөр

Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг)

Санал авах өдрийн 22.00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангана. (Сонгуулийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11 дэх хэсэг)

2017.10.01-ний

07.00 – 22.00 цаг

25

Техникийн тооллого хийх

Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна.

(Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13 дахь хэсэг)

Санал хураалт дууссанаас хойш 24 цагийн дотор

26

Дүн гаргах, нийтэд мэдээлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ.

(Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэг)

2017.10.06-ны өдөрт багтаан хэлэлцэж,

2017.10.08-ны дотор нийтэд мэдээлнэ.

 

 

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО