Ч.Содномцэрэн: сонгууль, сонгогчид хуулиар хамгаалагдсан
Зарим улс төрийн хүчин сонгуулийн байгууллагад нөлөөлөх гэж оролддог байсан бол одоо сонгогчдод нөлөөлөх гэж оролдох боллоо. Энэ бол бүтэхгүй хийгээд явуургүй, хууль бус оролдлого юм. Сонгууль, сонгогчид хуулиар хамгаалагдсанбайгаа гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр анхааруулж хэллээ.
Мөн тэрээр энэ сарын 7-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Сонгуулийн хороод шахуу төлөвлөгөөтэй ажилласан гэдгийг дурьдав.
Өнөөдөр болсон Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнг хуульд заасны дагуу сонгуулийн төв байгууллагад нэн даруй дамжуулж хүргүүлэх үүргийг бүх аймаг, нийслэлийн дүүргийн сонгуулийн хороодод өгсөн гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн тэмдэглээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад сонгогчдыг идэвхтэй оролцохыг уриаллаа.