Нэр дэвшигчийн үнэмлэх олгов

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Миеэгомбын Энхболд, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатар, Ардчилсан Намаас нэрийг нь дэвшүүлсэн Халтмаагийн Баттулга нарт Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр /2017-5-27/ тус тус олгов.

Мөн Сонгуулийн Ерөнхий Хороонэр дэвшигчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэгдсэн тул тус тус  Батламж олголоо.


Энэ арга хэмжээний үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн дээрх намуудын төлөөлөлд Сонгуулийн Ерөнхий Хорооны зөвлөмжийг тус тус гардуулав. Түүгээр, сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг хуулийн дагуу шударга явуулах, Сонгуулийн тухай хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгуулийн зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж тайлагнахыг зөвлөсөн тухай тэрээр хэллээ.