ЕАБХАБ-ЫН АРДЧИЛСАН ИНСТИТУТ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНААС АЖИГЛАГЧАА ИЛГЭЭНЭ



ЕАБХАБ-ын АИХЭА-наас Урьдчилсан судалгааны багийн бүрэлдэхүүн 2017 оны 2-р сарын 21-27-нд Монгол Улсад томилогдон ажилласан бөгөөд 2017 оны 6-р сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах Хязгаарлагдмал Хороог ЕАБХАБ-ын чиг үүргийн дагуу томилон ажиллуулахаар болсон билээ. 


Сонгууль ажиглах Хязгаарлагдмал Хороо ЕАБХАБ-ын чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа Улаанбааатар хотод 2017 оны 5 сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж, гишүүн орнуудаас урт хугацааны 24 ажиглагчийг сонгон шалгаруулж илгээнэ. 


Урт хугацааны ажиглагчид Улаанбаатар хотод 2017 оны 5 сарын сүүлээр ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой өргөдөл, гомдол маргааныг шийдвэрлэж буй байдал болон сонгуулийн үеэрх хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны талаар ажиглалт хийх юм.