Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт зохион байгуулагдаж байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт
заасны дагуу төрийн
захиргааны болон үйлчилгээний албан хаагчдадсонгуулийн тухай хууль тогтоомжийн талаарх гэрчилгээ олгох сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх
хугацаанд 21 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт амжилттай зохион байгууллаа.
2017 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх дүүргийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэн сонгуулийн байгууллагад ажиллах боломжтой юм.