Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргилтой ажил хэргийн уулзалт хийлээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Гадаад харилцааны сайд  Ц.Мөнх-оргилтой  ажил хэргийн уулзалт хийж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр гадаад улсад  байгаа монгол иргэдийн санал авах ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцаж санал бодлоо солилцов