Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдлаа

Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж, 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Мөн хуралдаанаар сонгуулийн хууль тогтоомжид Сонгуулийн Ерөнхий Хорооноос өгөх саналын талаар ярилцсан байна.