Монгол Улсын Их Хурлын сонгуульд хэрэглэх маягт болон үнэмлэхийн загваруудыг баталлаа


Монгол Улсын Их Хурлын сонгуулиар хэрэглэх зарим барим бичгийн загвар, маягтыг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлаад байна.


Тухайлбал, Улсын Их Хурлын сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хорооны гишүүн, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, УИХ-ын гишүүний түр үнэмлэх, гадаадын ажиглагчийн болон хэвлэл, мэдээллийн ажилтны үнэмлэхийн загварууд болон Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойргийн ... дугаар хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойргийн ... дугаар хэсгийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойрогт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойргийн ... дугаар хэсэгт ажиллах ажиглагчийн бүртгэл, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн гадаадын ажиглагчийн бүртгэл, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийг сурвалжлах хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтны бүртгэл, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойргийн сонгогчийн тоо нэгтгэх маягт, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцох нам, эвслийн бүртгэл, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч   ... -ын ... -ны дэмжигч-сонгогчийн бүртгэл, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцох нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны бүртгэл, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд ... нам, эвслээс нэр дэвшигчдийн шадар туслагчийн бүртгэл, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойрогт ажиллах  ... нам, эвслийн нэр дэвшигчдийн шадар туслагчийн бүртгэл, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцох ... нам, эвслийн нэр дэвшигчдийн ухуулагчийн бүртгэл, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойрогт ажиллах ... нам, эвслийн ухуулагчийн бүртгэл, саналын хуудас хураан авч дахин нэг удаа саналын хуудас олгосон тухай тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нам, эвслийн нэр дэвшигчийн товч бүртгэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн ... дугаар тойрогт нэр дэвшигчийн товч бүртгэл, Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэсэн тухай батламж, Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойрогт бие даан нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл, Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн намтрын маягтуудыг тус тус батлагдлаа. 

Тогтоолтой Энд дарж танилцана уу.