Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг баталлаа

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд оролцож буй нам, эвсэлд Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг үнэ төлбөргүй нэвтрүүлэх хуваарь, цагийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу баталсан шийдвэр гарлаа.


21 аймгийн сумдын ИТХ-ын сонгуульд 6 нам, 1 эвсэл, харин дүүргийн ИТХ-ын сонгуульд 6 нам оролцож байгаа юм.


Сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийг Олон нийтийн телевизийн 1-р сувгаар, Олон нийтийн радиогийн 1-р сувгаар тус тус дамжуулахдаа нам, эвсэл бүрт нэг өдөрт 10 минут ногдохоор хуваарилсан байна. 


Сонгуулийн сурталчилгааны төлбөргүй цаг олгосон хуваарийг ЭНД ДАРЖ үзнэ үү.