Сонгуулийн явцад хяналт шинжилгээ хийх, сонгуулийн үйл явцыг ажиглах төрийн бус байгууллад зөвшөөрөл олгов

Сонгуулийн тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан  “Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах тухай журам”, Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага нь сонгуулийн нэг хэсэгт нэг ажиглагч томилон ажиллуулах эрхтэй гэж заасны дагуу Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Увс аймаг дахь салбар Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааны үеэр сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлснийг хянаж, Хорооны хуралдаанаар хэлэлцэн зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, ажиглалт хийх зөвшөөрөл олголоо.


Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, ажиглалт хийх Төрийн бус байгууллагууд нь уг үйл ажиллагааны зардлаа бие даан хариуцдаг юм.