Ажлын хэсэг байгуулагдлаа
Сонгуулийн Автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр
зүйлийн 21.4 дэх
хэсэгт заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник
хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах, гэрчилгээг олгох ажлын
хэсгийг Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн
хуралдаанаараа байгууллаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Сонгуулийн Ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн төлөөлөл оролцож ажиллах юм.