Мэдээллийн технологийн багийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулагдсан аймгийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн гишүүдийн сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад 21 аймгийн мэдээллийн технологийн багийн нийт 50 орчим гишүүд оролцож Сонгуулийн тухай хууль, Автоматжуулсан системийн тухай хууль, журам болон сонгуулийн автоматжуулсан системийн тухай танилцуулга, илтгэлүүдтэй танилцаж, санал тоолох төхөөрөмж дээр ажиллах дадлага хийн мэдээллийн технологийн багт ажиллах үнэмлэхээ гардан авлаа.