Сонгуулийн Ерөнхий Хороонд итгэмжлэл гардуулал
Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 2015 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлж “зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт өгсөн тухай итгэмжлэл гардуулав.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2012-2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт авсан, өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлсэн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт сайн зэрэг нь “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангаж байгаа тул ийнхүү итгэмжлэл өгсөн байна.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн зардлаас 3.4 тэрбум төгрөг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаас 4.7 тэрбум төгрөг нийт 8.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг тус тус гаргажээ.