Сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд
1. Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7, 121.4.6-д заасны дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл нь 2015 оны санхүүгийн жилийн хугацаанд иргэн хуулийн этгээдээс өгсөн хандивын тайланг Үндэсний аудитын газарт 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх;
2.Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын холбогдох байгууллагад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх;
3.Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна гэсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарсан тохиолдолд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дүгнэлтийн дагуу дээр дурдсан хуулиудад заасан шаардлагад нь нийцүүлэн улмаар Үндэсний Аудитын газраар хянуулж баталгаажуулан Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх;