Сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ
Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлын болон сонгуулийн ажлыг зохион байгуулж явуулах цагийн хуваарийн талаар мэдээлэл хийж Хэвлэлийн бага хурал хийлгэлээ.Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн, Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн болон албаны бусад хүмүүс оролцож, шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон шинэлэг заалтуудын талаар болон сонгуулийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийг энд дарж татан авч танилцана уу.