2016 оны 6 дугаар сарын 29-нд сонгогчдын санал авна

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг энэ оны 6 дугаар сарын 29-ны өдрөөр тогтоож,  Улсын Их Хурал шийдвэрээ гаргалаа. Мөн өдрийн хуралдаанаас гадаад улсад байгаа иргэдийн саналыг 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар шийдвэрлэсэн бөгөөд эдгээр иргэд УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох нам, эвслийн төлөө саналаа өгөх юм.  

Сонгуулийн санал авах өдрийг тогтоохоос гадна Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд ”New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэх тухай шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоох шийдвэр гаргаж, ингэхдээ сонгуулийн 26 тойрог байгуулав. УИХ-ын сонгуулийн 26 тойргоос 48 гишүүнийг сонгох бөгөөд нийслэлийн 6 тойргоос 14 гишүүнийг, харин үлдсэн 34 гишүүнийг орон нутгийн 20 тойргоос сонгоно.  

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ, МАНДАТ

Тойргийн дугаар

Тойргийн нутаг дэвсгэр

Тойргийн төв

Ногдох мандатын тоо

1

Архангай

Эрдэнэбулган сум, Аймгийн ЗДТГ

2

2

Баян-Өлгий

Өлгий сум, Аймгийн ЗДТГ

2

3

Баянхонгор

Баянхонгор сум, Аймгийн ЗДТГ

2

4

Булган

Булган сум, Аймгийн ЗДТГ

1

5

Говь-Алтай

Есөнбулаг сум, Аймгийн ЗДТГ

1

6

Дорноговь

Говьсүмбэр

Сайншанд сум, Аймгийн ЗДТГ

1

7

Дорнод

Хэрлэн сум, Аймгийн ЗДТГ

2

8

Дундговь

Сайнцагаан сум, Аймгийн ЗДТГ

1

9

Завхан

Улиастай сум, Аймгийн ЗДТГ

2

10

Өвөрхангай

Арвайхээр сум, Аймгийн ЗДТГ

2

11

Өмнөговь

Даланзадгад сум, Аймгийн ЗДТГ

1

12

Сүхбаатар

Баруун-Урт сум, Аймгийн ЗДТГ

1

13

Сэлэнгэ

Сүхбаатар сум, Аймгийн ЗДТГ

2

14

Төв

Зуунмод сум, Аймгийн ЗДТГ

2

15

Увс

Улаангом сум, Аймгийн ЗДТГ

2

16

Ховд

Жаргалант сум, Аймгийн ЗДТГ

2

17

Хөвсгөл

Мөрөн сум, Аймгийн ЗДТГ

2

18

Хэнтий

Хэрлэн сум, Аймгийн ЗДТГ

2

19

Дархан-Уул

Дархан сум, Аймгийн ЗДТГ

2

20

Орхон

Баян-Өндөр сум, Аймгийн ЗДТГ

2

21

Хан-Уул,

Баганхангай,

Багануур дүүрэг

Хан-Уул дүүргийн ЗДТГ

2

22

Баянзүрх,

Налайх дүүрэг

Баянзүрх дүүргийн ЗДТГ

3

23

Сүхбаатар дүүрэг

Сүхбаатар дүүргийн ЗДТГ

2

24

Чингэлтэй дүүрэг

Чингэлтэй дүүргийн ЗДТГ

2

25

Баянгол дүүрэг

Баянгол дүүргийн ЗДТГ

2

26

Сонгинохайрхан дүүрэг

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ

3

ДҮН

48