Сонгогчдын санал авах, тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын намын бүлгүүдийн хуралдаанд сонгогчийн санал авах, тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг танилцуулах ажил болж өнгөрлөө.

МАН, АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн Улсын Их Хурал дахь бүлгүүд уг төхөөрөмжийн үйл ажиллагаа, саналын хуудаст тэмдэглэгдсэн санал хэрхэн тоологдож, үр дүнг хэрхэн нэгтгэн гаргаж байгаатай биечлэн танилцахдаа хэвлэл мэдээллийн байгууллагынхны төлөөллийг байлцуулан зохион байгууллаа.

Намын  бүлгүүдийн гишүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд саналын хуудсанд тэмдэглэгээ хийн төхөөрөмжид уншуулж туршсан бөгөөд үүний дараа Сонгуулийн Ерөнхий Хорооны ажилтнууд санал хураалтын үр дүнг хэвлэн, саналын хуудсуудыг гараар тоолж хэвлэсэн үр дүнтэй тулган үзүүлсэн юм. Энэхүү үр дүнгээр төхөөрөмж нь саналын хуудсанд тэмдэглэгдсэн саналыг дүгнэн гаргахдаа санал авах, тоолох төхөөрөмж ямар ч алдаа мадаггүй гаргаж байгааг дахин нотлон харуулсан юм.