Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Британийн Элчин сайдын яам, Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнтэй хамтран “Улс төрийн санхүүжилт: Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага, ажилтнууд, судлаачид оролцсоноос гадна Их Британийн Сонгуулийн хорооны Хуулийн хэрэгжилтийн менежер Жон Франкс, Шотландын Үндэсний намын хуулийн зөвлөх Скотт Мартин нар ирж Их Британийн улс төрийн болон сонгуулийн санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт, түүний улс төрийн намуудад үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл хийж оролцогчид уг асуудлаар санал бодлоо солилцлоо.