СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО АВЛИГЫН ЭСРЭГ ЯВУУЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА 2015 ОНД ДАХИН ТЭРГҮҮЛЭВ

15 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газраас Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээг танилцууллаа. Энэхүү үнэлгээг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачлага бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүнг гаргасан байна. Уг үнэлгээгээр Сонгуулийн Ерөнхий Хороо нь авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагаагаараа 86.4 оноог авч Улсын Их Хурлаас байгуулагддаг, удирдлага нь томилогддог байгууллагуудыг дахин тэргүүлж, өмнөх оныхоос 14.4 функтээр авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагаагаа сайжруулсан байна.

Төрийн байгууллага тус бүрийн 2015 оны үнэлгээг 2013, 2014 оны үнэлгээтэй харьцуулан үзүүлсэн байна:

График


Энэхүү үнэлгээний агуулга нь төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах явдал юм. 

Шинжээчид үнэлгээний улсын дундаж оноо жил тутам нэмэгдэж байгааг эерэг үр дүн гэж үзсэн байх ба энэ үйл явцыг авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, түүний удирдлагаас анхаарах болсон, мөн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ы зүгээс хүчин чармайлтын үр дүнтэй холбон тайлбарлажээ. Мөн авлигын эсрэг үйл ажиллагаанд удирдлагын манлайлал чухал гэдгийг тэмдэглэж Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Мэдээлэл технологи, шуудан харилцаа, холбооны газар, Худалдан авах ажиллагааны газар, Дорноговь, Орхон аймаг, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг сайшаасан байна.