01
12-р сар
Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо.
2015,12,01-нд Төрийн ордоны Иргэний танхимд
Ерөнхийлөгчийн тамгийн газраас санаачлан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн
найруулгын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Дээд
Шүүхэд бүртгэлтэй 20 орчим намын төлөөлөл, судлаачид, Монгол Улсын Сонгуулийн
Ерөнхий хороо болон Ерөнхийлөгчийн тамгийн газрынхан оролцов.