Сонгуулийн Ерөнхий Хорооны хамт олон “1000 төгрөг” сайн үйлсийн аянд нэгдлээ

                                                    

“25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд нэн шаардлагатай байгаа арьс зүсэгч автомат төхөөрөмж, хиймэл арьс болон донор арьсыг хадгалдаг хөргөгчийг дагалдах хэрэгслийн хамт авч өгөх зорилгоор “1000 төгрөг” сайн үйлсийн аянг эхлүүлээд байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны хамт олон  энэхүү сайн үйлсийн аянд нэгдлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!