Тэмцээн өрсөлдөөнтэй болж байна

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг угтаж Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд зохиогддог “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын тэмцээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны баг тамирчид амжилттай оролцож байна.

Хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, шатар зэрэг спортын төрлүүд болон урлагийн арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлийн ажилтнууд оролцож хүч, авъяасаа сорьж байна.


Тэмцээн 5-р сарын 09-ний Бямба гарагт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ширээний тэннисний  төрөлд  СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат, билльярдын төрөлд МСАЗХ-ийн ахлах референт Т.Гүенбаатар  нар тус тус хүрэл медаль хүртээд байна.