Азийн Сонгуулийн Түншлэгчдийн 2 дугаар Форумд СЕХ-ны төлөөлөгчид оролцов
Азийн сонгуулийн түншлэгчдийн чуулга уулзалтад 27 орны 120 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Зүүн Тимор улсын нийслэл Дили хотноо 2 хоног чуулж 3 дугаар сарын 19-нд амжилттай өндөрлөв.
Чуулганаар сонгуулийн удирдлагын үндэсний байгууллага болон төрийн бус байгууллагууд 2 жилийн өмнө Бангкок хотноо хуралдаж баталсан “Чөлөөт Шударга Сонгуулийн төлөөх Бангкокын тунхаглал”-ын хэрэгжтилтийг хэлэлцэж сонгуулийн сайн туршлага, мэдээлэл солилцов. Чуулга уулзалтын төлөөлөгчид бүс нутгийн хэмжээнд сонгуулийн чанарыг дээшлүүлэх зорилгоор Бангкокын тунхаглалыг хэрэгжүүлэх сонгуулийн үзүүлэлтийг хэлэлцсэн нь 2012 онд баталсан Бангкокын тунхаглалын хэрэгжилтийг эрчимжүүэх чухал арга хэмжээ болов.
Форумд сонгуулийн удирдлагын байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид Ази тивийн өнцөг булан бүрт сонгуультай холбоотой тулгарч байдаг бэрхшээлийг даван туулах асуудлаар санал солилцон Дили хотноо болсон энэхүү түүхэн чухал арга хэмжээнд оролцож хувь нэмрээ оруулав.