Узбекистан Улсын Парламентын сонгууль
![](http://gec.gov.mn/uploads/uzbekstan.jpg)
Хууль тогтоох танхимын 135 төлөөлөгчийг нэг мандаттай тойргуудаас хоёр шаттайгаар мажоритар системээр сонгох ба үлдсэн 15 суудал нь Узбекистаны Байгаль орчныг хамгаалах нийгэмлэгт хадгалагдан үлддэг. Тус улсад албан ёсны бүртгэлтэй 4 нам байдаг бөгөөд сонгуульд бүгд оролцож, эдгээр намаас 535 нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчид өрсөлдөв.
Сонгуулийн санал хураалт 06-20 цагийн хооронд 9035 сонгуулийн хэсэгт явагдсан. 12-р сарын 11-19-ний өдрүүдэд урьдчилсан санал хураалт явагдсан ба гадаадад улсад амьдардаг иргэдийн саналыг гадаад улсад байгуулагдсан 44 хэсэгт авчээ.
Тус улсын хуулиар тухайн сонгуулийг хүчинтэйд тооцох сонгогчдын ирцийн босго 33% байдаг. 20,79 сая сонгогчтойгоос 88 гаруй хувь нь сонгуульд саналаа өгсөн байна. Одоогоор саналын хуудас тоолох ажиллагаа ид явагдаж байгаа ажээ.