Сонгуулийн Ерөнхий Хороо авлигын эсрэг үйл ажиллагаагаараа тэргүүллээ

Авлигатай тэмцэх газраас хөндлөнгийн шинжээчид буюу төрийн бус байгууллагын төлөөллүүдийн хамт төрийн байгууллагуудын авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг хоёр дахь жилдээ үнэлжээ. Энэхүү үнэлгээнд Засгийн газар, яам агентлаг, дүүрэг аймгийн Засаг даргын тамгын газар зэрэг нийт 158 төрийн байгууллагыг хамруулсан байна.


Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг 7 байгууллага болон яамдуудад авлигатай хэрхэн тэмцэж, урьдчилан сэргийлэн ажиллаж байгааг "Онч шийдэл" төрийн бус байгууллагаас дүгнэжээ. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар УИХ-ын дэргэдэх харъяа долоон байгууллагаас Сонгуулийн ерөнхий хороо 72 оноог авч 1 дүгээр байрт орсон байна.



Энэхүү үнэлгээг бие даасан, төрийн бус байгууллага хөндлөнгийн шинжээчдээр хийлгэсэн нь төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг сайжруулахад чиглэж байгаа юм. Мөн энэ ажил нь байгууллагуудад хариуцлага тооцоход чиглэсэн бус хуулийн хэрэгжилтийг хангуулахад чиглэж байгаа юм. Их хурлын байгууллагууд 10 функтээр, Төрийн байгууллагууд 5 функтээр дээшилсэн ажлын үр дүнтэй байна.