Япон улсын парламентын Доод танхимын ээлжит бус сонгууль
Сонгуулийн санал хураалт нам гарагийн 07.00-20.00 цагийн хооронд явагдаж санал хураалтын маргааш өдөр буюу 12 дугаар сарын 15-ны өглөө сонгуулийн албан ёсны дүнг мэдээлсэн.
Төлөөлөгчдийн танхимын 475 суудлын 295-ыг нь нэг мандаттай тойргоос, үлдсэн 180 төлөөлөгчийг пропорциональ тогтолцоогоор намын нэрийн жагсаалтаас сонгодог ба энэ удаагийн сонгуульд 1191 нэр дэвшигч өрсөлдөв.
Сонгуулийн дүнд Японы эрх баригч эвсэл болох Либерал Ардчилсан Нам-Комэйто Намын эвсэл нийт 325 суудлыг авсан бөгөөд үүний 290 суудлыг Японы Либерал-Ардчилсан Нам, 35 суудлыг нь Комэйто Нам авсан байна.
Харин Ардчилсан Нам 72 суудал, Японы Коммунист Нам 20 суудал авсан дүн гарчээ.
Сонгуулийн
ирц 52 хувьтай байсан нь 2012 онд явагдсан сонгуулийн ирцээс 7 хувиар буурсан
үзүүлэлт байлаа.