Румын улсын ерөнхийлөгчийн сонгууль

Румын Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгуулийн санал хураалт 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай явагдаж дууслаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр нэр дэвшигчдийн хэн нь 50-иас дээш хувийн санал авч чадаагүй байгаа тул энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг саналын хуудсанд үлдээж хоёр дахь шатны санал хураалт явагдах юм.

 

Сонгуулийн тухай:

 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 14 нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь 1996 оны сонгуулиас хойш хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль боллоо. Сонгуулийн өмнө олон нийтийн дунд явуулсан асуулгаар Ерөнхий сайд, Социал-демократ намаас нэр дэвшигч Виктор Понта, Бухарест хотын дарга, Либерал христийн холбооноос нэр дэвшигч Сибиу Клаус Иоаннис нар хоёр дахь шатны сонгуулийн санал хураалтад тунаж үлдэх магадлалтай гэсэн дүн гарсан байна. Иоаннис нь тус улсын немец гаралтай үндэстний цөөнхийн төлөөлөл бөгөөд Румын улсыг Европын Холбооны гишүүнчлэлээ хадгалан үлдэх ёстой гэсэн үзэл баримтлагчдын идэвхтэй гишүүн нь юм.

 

2014 оны 9 дүгээр сарын 23-ны байдлаар тус улсын Сонгуулийн Төв Хороо нь 200 мянгаас дээш Румын дэмжигч-иргэдийн гарын үсгийг цуглуулсан 14 нэр дэвшигчийг бүртгэж авсан байв. Энэ нь 1996 оны сонгуулиас хойш хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль боллоо.



Нэр дэвшигчийн нэр Бүртгүүлсэн огноо Нам, эвслийн нэр
Виктор Понта 2014.09.18 Социал демократ нам, Румыны хөгжлийн төлөө үндэсний холбоо, Когсерватив намын эвсэл
Клаус Иоаннис 2014.09.22 Либерал христийн холбоо -Үндэсний либерал нам -Ардчилсан либерал нам -Иргэний нийгмийн хүч нам
Моника Маковей 2014.09.22 Бие даагч
Хунор Келемен 2014.09.24 Румыны Венгруудын ардчилсан холбоо
Елена Удреа 2014.09.24 Ардын хөдөлгөөний нам, Христ – үндэсний ардчилсан тариачдын нам
Кэлин Попеску-Тэричану 2014.09.24 Бие даагч /Либерал өөрчлөлтийн нам/
Виллиам Бринза 2014.09.24 Байгаль орчны нам
Константин Ротару 2014.09.24 Румыны коммунист нам
Корнелиу Вадим Тудор 2014.09.24 Аугаа Румын нам
Дан Дьаконеску 2014.09.24 Дан Дьяконеску-Ардын нам
Георге Фунар 2014.09.24 Бие даагч /Аугаа Румын нам/
Цолт Жилагьи 2014.09.24 Трансильван - Венгерийн ардын нам
Мирел Мирча Амаритей 2014.09.24 PRODEMO нам
Теодор Мелечану 2014.09.24 Бие даагч

Санал хураалтын ажиллагаа 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07.00 – 21.00 цагийн хооронд явагдлаа. Сонгуулийн эрх бүхий 18,2 сая иргэний саналыг авахаар Румын улсын нутаг дэвсгэрт 18884 сонгуулийн хэсгийн хороо ажиллажээ. Түүнээс гадна гадаад улсад байгаа сонгогчдын санал авах 294 хэсгийн хороо байгуулагдсаны ихэнх нь Итали, Испани, Франц, АНУ болон Молдав улсад байрлаж байв.  Санал хураалт эхэлснээс хойшхи 3 цагийн дотор Румыны сонгогчдын 6,55% нь саналаа өгчээ.

 

Сонгуулийн үр дүн:

 

Сонгуулийн төв хорооноос мэдээлсэн урьдчилсан дүнгээр нийт 18847 саналын хуудасны 3230 нь буюу 37.53 хувь нь Румын улсын Ерөнхий сайд Виктор Понтаг дэмжсэн байна.Хэдийгээр Виктор Понта  хамгийн олон санал аваад байгаа ч  50 хувийн босгыг давж чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт болох нь ойлгомжтой болжээ.  


Түүний дараа авсан саналынхаа дүнгээр Клаус Иоаннис орж бусад нэр дэвшигчдээсээ хол зайтай тэргүүлж байна.

 

Гэхдээ сонгуулийн санал хураалттай холбоотой маргаан тасрахгүй байна. Учир нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй байсан мянга мянган цагаач иргэд сонгуульд оролцож чадаагүй явдал юм. Үүнээс болж хэдэн зуун цагаач иргэн Румыны Гадаад хэргийн яамны гадна жагсаал хийж, яамны сайдыг нь нэн даруй огцрохыг шаардаж байна. Жагсагчдын мэдээлж буйгаар хилийн чанад дахь цагаач иргэд шөнө дунд хүртэл санал өгөх ёстой байсан ч тухайн үед санал хураалгүй тэднийг орхигдуулсан бололтой.

 

Эх сурвалж: http://world.time.mn , http://itar-tass.com