Франц улсын сенатын сонгууль
Сонгуулийн тухай
Энэ удаагийн сонгуулийн дараагаар Сенатын даргыг шинээр сонгох сонгууль 10 дугаар сарын 01-ний өдөр болох учраас намууд ихээхэн ач холбогдол өгч оролцсон байна. Сенатын даргын сонгуульд 6 хүний нэр дэвшигджээ. Сонгуулийн онцлох үйл явдлын нэг нь хэт барууны, үндсэрхэг үзэлтэй Үндэсний фронт нам Фханцын өмнө зүгийн далайн эргийн хоёр муж болох Буш ду Рон, Вар мужийн тойрогт ялалт байгуулж намынхаа түүхэнд анх удаа Сенатад төлөөлөлтэй болсон явдал юм. Энэ нам Парламентийн доод танхим – Үндэсний хуралд 2 суудалтай. Вар мужаас сонгогдсон Давид Раклин одоо 26 настай бөгөөд Францын Тавдугаар Бүгд Найрамдах Улсын түүхэнд хамгийн залуу сенатч болсон байна.
Эрх баригч Социалист намын ялагдал энэ жил тус намын хувьд 3 дахь ялагдал нь болжээ. Учир нь энэ оны 3 дугаар сарын 23, 30-эы өдрүүдэд болсон хотын даргын сонгууль, 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд болсон Европарламентийн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн юм. Энэ сонгуулийг олон орны ажиглагчид ажигласан бөгөөд тэдгээрийн дотор Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчид Франц улсын сонгуулийн үйл явцыг ажигласан юм.
Сонгуулийн үр дүн
Сенатын сонгуульд 179 суудлын төлөө улс төрийн намуудаас 1732 нэр дэвшигч өрсөлдөж, барууны чиг баримжаа бүхий Ардын хөдөлгөөний нэгдэл нам ялалт байгуулсан. Нийт 348 суудлын 189-г Ардын хөдөлгөөний нэгдэл болон түүний эвсэл авчаа. Эдгээр суудлын 147-г нь Ардын хөдөлгөөний нэгдэл дангаараа, харин Ардчилал, бие даагчдын нэгдэл нам 41 суудлыг нь авсан юм. Үүний дараа Социалист нам, түүний эвсэл 157 суудлыг авсан бөгөөд эдгээрийн 115-ыг Социалист нам дангаараа, Зүүний нам болон Зүүний радикал нам 31 суудлыг эзэмшдэг. Ийнхүү Сетанад олонхийг бүрдүүлж байсан Социалист нам өмнө нь авсан байсан 128 суудлаас 13-ыг нь алдаж, Ардын хөдөлгөөний нам 17 суудлаар илүү авч энэ удаагийн Сенатад олонх болжээ.