Босни, герцеговиний бүх нийтийн сонгууль

Босни (Бошняк), Герценовин (Хорват)-ы Тэргүүлэгчдийн 3 гишүүнийг, Парламентийн Төлөөлөгчдийн танхимын 42 төлөөлөгчийг хувь тэнцүүлэх зарчмаар, түүнчлэн 2 субъектын хууль тогтоох байгууллагын төлөөлөгч, даргыг сонгох сонгууль, Ерөнхийлөгч, 2 дэд Ерөхийлөгчийг 10 дугаар сарын 12-ны ням гарагт явагдлаа. Босни, Герцеговин нь Европын нэн ядуу орнуудын тоонд багтаж, ажилгүйдэл 44 хувьд хүрээд байгаа ч энэ сонгуульд улсын төсвөөс 4,5 сая евро зарцуулагдсан гэсэн мэдээ байна.

 

Сонгуулийн тухай:

 

Тэргүүлэгчдэд нэр дэвшигчид


Босни

Нэр дэвшигчдийн нэр Намын нэр
Джебраил Байрамович 1 Босни, Герцеговиний диаспор нам
Мустафа Керич 2 Бие даан нэрээ дэвшүүлэгч
Бакир Хаджиомерович 3 Босни, Герцеговиний Социал-демократ нам
Сефер Халилович 4 Босни, Герцеговиний эх орончдын нам
Бакир Изетбегович 5 Ардчиллын хөдөлгөөн нам
Мирсад Кебо 6 Бие даан нэрээ дэвшүүлэгч
Фахрудин Радонцич 7 Босни, Герцеговиний сайхан ирээдүйн төлөө холбоо
Эмир Сулджагич 8 Ардчилсан фронт
Халил Тузлич 9 Бие даан нэрээ дэвшүүлэгч
Адиль Жигич 10 Бие даан нэрээ дэвшүүлэгч


Хорват
Нэр дэвшигчдийн нэр Намын нэр
Живко Будимир 1 Шударга ёс, итгэлцлийн нам
Драган Чович 2 Босни, Герцеговиний Хорватын ардчилсан нөхөрлөл
Анто Попович 3 Ардчилсан фронт
Мартин Рагуж 4 Хорватын Ардчилсан фронт 1990


Серби
Нэр дэвшигчдийн нэр Намын нэр
Желька Цвиянович 1 СНСДДНАСПРД
Младен Иванич 2 ПДПСДП
Горан Жмияняч 3 Зөв бодлого нам


Сербийн Ерөнхийлөгчийн сонгууль
Нэр дэвшигчдийн нэр Намын нэр
Милорад Додик 1
СНСДДНАСПРД
Жосип Жеркович 2
Босни, Герцеговиний Хорватын ардчилсан нөхөрлөл
Рамиз Салкич 3
Ардчиллын хөдөлгөөн нам
Энес Сульканович 4
Босни, Герцеговиний Социал-демократ нам
Огнен Тадич 5
ПДПСДП

 

Сонгуулийн санал авах байруудад 10 дугаар сарын 12-ны өдөр 07.00 – 19.00 цагийн хооронд сонгогчдын санал авах ажиллагаа явагдлаа. Сонгуулийн саналын хуудсанд 65 гаруй улс төрийн байгууллагууд, бие даан нэр дэвшигчдийн нэрс бичигдсэн байна.


Тус улсад сонгуулийн эрх бүхий 3,2 сая орчим иргэн байдаг. Босни, ГерцеговинийСонгуулийн төв комиссоос мэдээлснээр Сербийн нийт сонгогчдын 50,1 хувь, Сербийн сонгогчдын 53,15 хувь нь сонгуульд оролцож, Босни, ГерцеговинийХолбооны хувьд сонгогчдын ирц 48,27 хувьтай байжээ.


Сонгуулийн үр дүн:


Сонгуулийн албан ёсны дүн 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө тодорхой болно.