СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 128 дугаар зүйлийн 128.3.10 дахь заалт нэмсүгэй:

1/128 дугаар зүйлийн 128.3.10 дахь заалт:

“128.3.10.сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн тооцоонд энэ хуулийн 125.2-т заасан хугацаанаас 10 хоногийн өмнө хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт.”

2 дугаар зүйл.Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийн “гишүүнийг” гэсний дараа “тус бүр нэг мандаттай 76 тойргоос” гэж, 128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсгийн “нэр дэвшигчдийн” гэсний өмнө “нам, эвслээс” гэж, мөн хэсгийн “бүртгэх” гэсний өмнө “, бие даан нэр дэвшигчийн талаархи баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Сонгуулийн тухай хуулийн дараахь зүйл, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/7 дугаар зүйл:

7 дугаар зүйл.Сонгуулийн тогтолцоо

7.1.Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна.”

2/85 дугаар зүйлийн 85.1.1 дэх заалт:

“85.1.1.намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг;”

3/126 дугаар зүйлийн 126.5.3 дахь заалт:

“126.5.3.энэ хуулийн 126.1-д заасан нэрийн жагсаалтыг гаргахдаа энэ хуулийн 122.1, 126.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн, тойргийн дарааллын дагуу үйлдэх;”

4 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн “150-иас” гэснийг “45-аас” гэж, 36 дугаар зүйлийн 36.14.3 дахь заалтын “эвслийн” гэснийг “хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллагын” гэж, мөн зүйлийн 36.14.4 дэх заалтын “эвсэл” гэснийг “хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага” гэж, 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсгийн “олонхийн сонгуулийн тогтолцооны” гэснийг “сонгуульд” гэж, 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийн, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийн, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгийн “нэр дэвшигч, нам, эвслийн” гэснийг “нэр дэвшигчийн” гэж, 125 дугаар зүйлийн 125.1, 125.2 дахь хэсгийн “55” гэснийг “37” гэж, 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн “30-аас” гэснийг “20-иос” гэж, 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 дахь хэсгийн “тав” гэснийг “гурав” гэж, 128 дугаар зүйлийн 128.12 дахь хэсгийн “зургаан” гэснийг “гурван” гэж, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийн, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсгийн “40-өөс” гэснийг “25-аас” гэж, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын сонгууль 100 хувь олонхийн сонгуулийн тогтолцооны дагуу явагдсан бөгөөд нам, эвслийн нэр дэвшигч” гэснийг “Нэр дэвшигч” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын “нам, эвсэл,” гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын сонгуульд нам, эвслийн төлөө болон” гэснийг, 22 дугаар зүйлийн 22.4, 22.6, 22.7, 22.9, 22.10 дахь хэсгийн, 31 дүгээр зүйлийн 31.12, 31.13 дахь хэсгийн, 33 дугаар зүйлийн 33.11, 33.12 дахь хэсгийн, 122 дугаар зүйлийн 122.1.3.а дахь дэд заалтын, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсгийн “олонхийн” гэснийг, 97 дугаар зүйлийн 97.8.3, 97.8.4 дэх заалтын “, нам, эвсэл” гэснийг, 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсгийн “/цаашид “А” жагсаалт” гэх/-ыг” болон “, мандатын тоотой тэнцүү тооны” гэснийг, мөн зүйлийн 133.3 дахь хэсгийн ““А”” гэснийг, 134 дүгээр зүйлийн гарчгийн “гаргах, суудал хуваарилах,” гэснийг, 134 дүгээр зүйлийн 134.3 дахь хэсгийн “нам, эвслийн авсан суудлын тоо” гэснийг, 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын сонгууль 100 хувь олонхийн сонгуулийн тогтолцооны дагуу явагдсан бөгөөд” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг, 72 дугаар зүйлийн 72.6, 72.7, 72.8 дахь хэсгийг, 84 дүгээр зүйлийн 84.4, 84.6 дахь хэсгийг, 89 дүгээр зүйлийн 89.8 дахь хэсгийг, 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх заалтыг, 120 дугаар зүйлийн 120.3, 120.4 дэх хэсгийг, 122 дугаар зүйлийн 122.1.3.б дэх дэд заалтыг, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6 дахь хэсгийг, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийг, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгийг, мөн зүйлийн 134.1.1, 134.1.2, 134.1.3, 134.1.4, 134.1.5, 134.1.6 дахь заалтыг, мөн зүйлийн 134.2 дахь хэсгийг, 137 дугаар зүйлийн 137.2, 137.3, 137.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД