Сонгуулийн Ерөнхий Хороонд тусгайлан цаг гаргаж зочиллоо
Монгол Улсын сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, сонгуульд орчин үеийн техник, технологи нэвтрүүлсэн зэрэг нь түүний сонирхолыг ихэд татсан учир Монгол Улсад айлчлахдаа тэрээр тусгайлан цаг гарган өнөөдөр Монголын сонгуулийн төв байгууллагад зочлов.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн байгууллагынхаа талаар танилцуулга хийсний дараа хүндэт зочин түүнийг дагалдаж яваа төлөөлөгчдийн гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
Хүндэт зочин Монголын сонгуулийн байгууллагын эрх, үүрэг, үйл ажиллагааны хүрээ, зарчим, эрх зүйн орчин, нэн ялангуяа сонгуульд автоматжуулсан системийг богино хугацаанд иж бүрэн нэвтрүүлсэн арга туршлагыг сонирхож байв.
Дараа нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хүндэт зочинд сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг нэгбүрчлэн танилцуулж тайлбарлав.