Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг байгуулагдлаа
ЗАХИРАМЖ
2012 оны 12 дугаар Улаанбаатар хот
сарын 3-ны өдөр Дугаар 149
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, 11.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн
боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Ажлын хэсгийн ахлагч: |
|
1/ Р.Бурмаа |
-Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга |
Ажлын хэсгийн гишүүд: |
|
2/ Л.Цог |
-Улсын Их Хурлын дэд дарга |
3/ А.Бакей |
-Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга |
4/ Н.Батцэрэг |
-Улсын Их Хурлын гишүүн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч |
5/ Ц.Даваасүрэн |
-Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга |
6/ Су.Батболд |
-Улсын Их Хурлын гишүүн |
7/ С.Дэмбэрэл |
-Улсын Их Хурлын гишүүн |
8/ Д.Лүндээжанцан |
-Улсын Их Хурлын гишүүн |
9/ Г.Батхүү |
-Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх |
10/ Д.Ганзориг |
-Улсын Их Хурлын зөвлөх |
11/ Ч.Содномцэрэн |
-Сонгуулийн ерөнхий хорооны дарга |
12/ Д.Баттулга |
-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга |
13/ Ж.Бямбадулам |
-Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх |
14/ Ш.Хишигсүрэн |
-Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх |
2. Энэ захирамжийн 1 дэх заалтад заасан хуулийг шинэчлэн боловсруулж, төслийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны дотор багтаан чуулганаар хэлэлцүүлж батлуулахыг Ажлын хэсэг /Р.Бурмаа/-т даалгасугай.
Дарга З.Энхболд