МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ АЖИГЛАСАН ТУХАЙ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Ноён Стивен Мартин ажиглалтын тайланд тусгагдсан зөвлөмжүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаад “Манай байгууллага сонгуулийн үйл ажиллагааг ажиглах туршлагатай олон улсын байгууллагын хувьд Монгол Улс сонгууль зохион байгуулж явуулах тал дээр олон улсын түвшинд нэр хүндтэй болж байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.
Энэ удаагийн сонгууль анх удаа 2 санал хураалттай болж, хоёр дахь санал хураалтын хугацаа давчуу байсан хэдий ч Сонгуулийн Ерөнхий Хороо онцгой чармайлт гарган ажилласан. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийг ч биш, өмнөх онд явагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг ч сайн зохион байгуулсан. Санал авах байрны ажилтнууд ч санал хураалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсны дүнд сонгуулийн санал авах ажиллагаа эмх журамтай болж өнгөрсөн. Түүнчлэн иргэний бүртгэлийн болон аудитын байгууллага, бусад төрийн байгууллагууд сонгуулийн зохион байгуулалтад оролцох хуулиар хүлээсэн үүргээ сайн биелүүлснийг дурдах нь зүйтэй.
Манай байгууллага сонгуулийн үйл ажиллагааг ажиглах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын хувьд Монгол Улсын сонгууль зохион байгуулах сайн туршлага, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтыг амжилттай болгоход идэвх чармайлт, санаачлага гарган ажилладаг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороог өндрөөр үнэлж, сайшааж байгаа, тиймээс ч өөрсдийн эрхлэн гаргадаг гарын авлагуудад танай туршлагаас оруулсан. Бусад улс орны сонгуулийн байгууллагад үлгэр дууриал болно гэдэгт найдаж байна” хэмээв.

