Румын улсын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль

Сонгуулийн үр дүн:
Сонгуулийн төв хорооноос мэдээлсэн урьдчилсан дүнгээр Сибиу хотын дарга Клаус Йоханнис өрсөлдөгчөөсөө илт давуу санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай мэдэгдлээ. Сонгуулийн албан ёсны дүн гараагүй байгаа хэдий ч Виктор Понта Йоханнис руу утсаар ярьж Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.
Сонгогчдын ирц 62,04 хувьтай байсан нь анхан шатны сонгуулийн санал хураалтын ирцээс 10 гаруй хувиар өндөр байгаа юм.
Саналын хуудасны 40 орчим хувийг тоолсон дүнгээр Клаус Йоханнис 55,79 хувийн санал, Виктор Понта 44,2 хувийн санал авчээ.
Эх сурвалж: http://itar-tass.com