Харьцуулалтын аргаар бараа худалдан авах ажиллагаа зохион байгуулагдлаа

Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо СЕХ-ХО-2014-1 дугаартай харьцуулалтын аргаар “Албан тасалгааны тавилга болон компьютер, техник хэрэгсэл худалдан авах” 2 багц бүхий тендерийн ажиллагааг хуулийн дагуу зохион байгууллаа.

Захиалагчаас доорх нэр бүхий компаниудад үнийн санал ирүүлэх урилгыг холбогдох жишиг баримт бичгийн хамт хүргүүлсэн бөгөөд тендерт оролцогчдоос бүгд холбогдох багцад үнийн саналаа ирүүлсэн болно. Тухайлбал,

Тендерт оролцогчдын нэр

 

Үнийн санал ирүүлсэн багцын дугаар

 

1

“Некст электроникс” ХХК

Багц-1, Багц-2

2

“БСБ электроникс” ХХК

Багц-1

3

“Саммит” ХХК

Багц-1

4

“БСБ Мебель” ХХК

Багц-2

5

“Юбос Монголиа” ХХК

Багц-2

6

“Жавхлан Хүслэн” ХХК

Багц-2

 

Үнэлгээний Хороо тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 09:30 цаг хүртэл хүлээн авч, товлосон цагтаа буюу 10:00 цагт нээв. Нээлтэд “Некст электроникс” ХХК-иас бусад оролцогчдын төлөөлөл оролцов.

Тендерт оролцогчдод хүргүүлсэн мэдэгдэлтэй танилцана уу.


 

Үнэлгээний Хороо