ТЕНДЕРИЙН УРИЛГА - 2013-05-10


Огноо:2013-05-10

Тендер шалгаруулалтын нэр: Сонгуулийн автоматжуулах техник хэрэгслийг тээвэрлэх зориулалтын бүхээгтэй ачааны автомашин,  үйлчилгээ үзүүлэх зориулалттай микроавтобус,албан тасалгааны болон уулзалтын өрөөний тавилга,архивын зориулалтын шүүгээ худалдах авах

Тендер шалгаруулалтын дугаар: СЕХ-ХО-2013-1

                               

Сонгуулийн ерөнхий хороо эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгуулийн автоматжуулах техник хэрэгслийг тээвэрлэх зориулалтын бүхээгтэй ачааны автомашин, үйлчилгээ үзүүлэх зориулалттай микроавтобус, албан тасалгааны болон уулзалтын өрөөний тавилга, архивын зориулалтын шүүгээ–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

БАГЦ-1: Бага оврын бүхээгтэй ачааны автомашин.

БАГЦ-2: Үйлчилгээ үзүүлэх зориулалттай бага оврын автобус /микроавтобус/.

БАГЦ-3: Албан тасалгааны зориулалттай иж бүрэн тавилга.

БАГЦ-4: Архивын баримт бичиг хадгалах зориулалттай  шүүгээ.

БАГЦ-5: Уулзалтын өрөөний иж бүрэн тавилга.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000  төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

             БАГЦ-1, БАГЦ-2: Сүүлийн 2 жилийн буюу 2011-2012 оны борлуулалтын орлогын дундаж нь 500.000.000 төгрөгөөс багагүй байна.

             БАГЦ-3, БАГЦ-5: Сүүлийн 2 жилийн буюу 2011-2012 оны борлуулалтын орлогын дундаж нь 300.000.000 төгрөгөөс багагүй байна.

             БАГЦ-4:Сүүлийн 2 жилийн буюу 2011-2012 оны борлуулалтын орлогын дундаж нь 10.000.000 төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү буюу түүнээс ихбайна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2011-2012 он

 

 

            Тендерийн хамт: Багц 1: 650.000 төгрөг, Багц 2: 650.000 төгрөг, Багц 3: 350.000 төгрөг, Багц 4: 200.000 төгрөг, Багц 5: 150.000 төгрөг(эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

             Тендерийг 2013 оны 6-р сарын 10-ны өдрийн 15цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 6-р сарын 10-ны өдрийн, 15цаг 30минутад нээнэ.

 

                Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол улс,  Улаанбаатар – 38,  Ж.Самбуугийн гудамж – 11,  Засгийн газрын 11 дүгээр байр 2  давхарт 215  тоот  Б.Тулга
Утас: 976-51-262116,976-51-262127 Факс:  976-11-326975, И-мэйл: gecm@gec.gov.mn