Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг өргөн мэдүүлэх №59



МОНГОЛ УЛС

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

2013 оны  6 дугаар                                                                                              Улаанбаатар

   сарын  28-ны өдөр                                           Дугаар 59                                             хот

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх

асуудлыг өргөн мэдүүлэх тухай

 

 

 

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн 622794 (зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн дөрөв) буюу 50.23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГА                                                                            Ч.СОДНОМЦЭРЭН

                   НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                           

                                                                                                       Б.АЛТАНЖАРГАЛ