Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулж, ажиллуулах №41


МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

 

2013 оны 5 дугаар                                                                                                   Улаанбаатар

сарын 22-ны  өдөр                                 Дугаар 41                                                       хот

 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулж,

ажиллуулах тухай

 

 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэд хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөлийг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсугай.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавьж, нам, нэр дэвшигч, хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж, санал дүгнэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд танилцуулж ажиллахыг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга /Х.Батхишиг/-д үүрэг болгосугай.

 

 

                             ДАРГА                                                             Ч.СОДНОМЦЭРЭН                                                НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

                                                                                      Б.АЛТАНЖАРГАЛ


 

                                                                                                                      Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны 5 дугаар сарын

                                                                                 22-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралт

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Нэр, эцэг (эх)-ийн нэр

Томилсон байгууллагын нэр

Эрхэлж буй ажил, албан тушаал

Боловсрол, мэргэжил

Хэвлэл мэдээллийн байгууллага, Төрийн бус байгууллага

1

Хүрэлбаатарын БАТХИШИГ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

МСЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга

Дээд, сэтгүүлч

2

Дашийн МӨНХБҮРЭН

Глоб интернейшнл төв ТББ

Глоб интернейшнл төв ТББ-д хуульч

Дээд, хуульч

Улс төрийн нам

3

Юрагийн ГЭРЭЛТУЯА

Ардчилсан Нам

АН-ын ОНХ Хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтан

Дээд, сэтгүүлч

4

Нямсүрэнгийн ХАЖИДСҮРЭН

Монгол Ардын Нам

УИХ дахь МАН-ын бүлгийн референт

Дээд, сэтгүүлч

5

Загдсүрэнгийн БАДАМСЭД

Монгол Ардын Хувьсгалт Нам

МАХН-ын

ХМОНХАлбаны дарга

Дээд, бизнесийн удирдлага


---оОо---