Сонгууль ажиглахад бүрдүүлэх бичиг баримт

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Сонгууль ажиглах журам”-д заасны дагуу сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нь ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, санал авах өдрөөс 2020.10.10-наас өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

Бүртгүүлэх хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

  • ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;
  • ажиглагчийн бүртгэлийн маягт;
  • нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
  • иргэний үнэмлэхийн хуулбар. 

Гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн /цаашид “гадаадын ажиглагч” гэх/ сонгууль ажиглах, ажиглагч бүртгүүлэх хүсэлтээ дараах баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ: 

  • маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;
  • нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
  • гадаад паспортын хуулбар. 

Сонгууль ажиглах журам