Нам, эвслээс нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг

Нам, эвслээс нэр дэвшигчдийн баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр

дор дурдсан дарааллын дагуу бүрдүүлэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

 

  1. Нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт

Сонгуулийн ерөнхий хорооны 2020.4.07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт - Татаж авах 

  1. Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл

Сонгуулийн ерөнхий хорооны 2020.4.07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт – Татаж авах 

  1. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар 
  1. Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Улсын Дээд шүүхийн лавлагаа 

Лавлагааг 2020.4.28-ны өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхээс авна.

Лавлагаа авахдаа дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний сүүлийн 10 жил байнга болон түр оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Лавлагаа хүссэн өргөдөл;

            МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын дарга, Улсын Дээд

            шүүхийн Тамгын газрын даргын 2020.4.09-ний өдрийн хамтарсан тушаалын

            хавсралт загвар 1

  • Банк бусад хуулийн этгээд, иргэнд төлбөл зохих зээл, барьцаа батлан даалтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх, арбитрт хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх оролцож байсан эсэх талаарх мэдээлэл.

            МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын дарга, Улсын Дээд

            шүүхийн Тамгын газрын даргын 2020.4.09-ний өдрийн хамтарсан тушаалын

            хавсралт загвар 2, 3 – Татаж авах 

  1. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт. 

А.Нэр дэвшигч www.etax.mta.mn цахим хуудаст хандаж татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг авна. 

Иргэн, хуулийн этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлснээр Цахим татварын системийн хэрэглэгч болж, татварын лавлагаа, тодорхойлолт авах боломжтой болно.

Иймд иргэн www.etax.mta.mn цахим хуудаст хандан татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

Татвар төлөгчөөр бүртгүүлэх заавар /видео/ 

Б.Нэр дэвшигч аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол  www.etax.mta.mn цахим хуудаст хандаж байгууллагын татварын тодорхойлолтыг авна.

Тодорхойлолтыг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /захирал, нягтлан бодогч/ эсхүл нэр дэвшигч өөрөө цахим татварын системээс авах боломжтой.

Тодорхойлолт авах дэлгэрэнгүй заавар татах

  1. Нэр дэвшигчийн намтар

Сонгуулийн ерөнхий хорооны 2020.4.07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт – Татаж авах 

  1. Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  1. Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа. 
  1. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа. 

Бүрдүүлэх баримт бичгийн 8, 9 дэх хэсэгт дурдсан 2 төрлийн лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангаас олгоно. 

                   Лавлагааны сангийн хаяг: Баянзүрх дүүргийн 2-р хороо, Цагдаа хотхон,

                   Дотоодын цэргийн 805-р ангийн үүдэнд байрлах Цагдаагийн ерөнхий газрын

                   Төв архивын байрны 1 дүгээр давхар

                   Лавлагааны сангийн 1 дүгээр цонхоор нэр дэвшигчдэд тусгайлан үйлчилнэ.

                   Утасны дугаар: 70191060, 70191089 

Нэр дэвшигч лавлагаа авахдаа өөрийн иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, хэрэв тухайн хүн өөрөө ирэх боломжгүй бол бусдад олгосон итгэмжлэл болон итгэмжлэгдсэн хүний иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг тушаасан баримтын хамт авч ирнэ. Лавлагаа олгох алба хаагчид зорилгоо /сонгуульд нэр дэвших/ хэлж авна. 

Хураамжийг ЦЕГ-ын Төрийн сан дахь 100900012027 тоот дансанд, арилжааны аль ч банкинд тушааж болно.  

Ял эдэлж байгаа эсэх лавлагааг “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт”-ын маягтаар, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх лавлагааг албан бичгээр тус тус олгоно.  

Нам, эвслээс ирүүлсэн албан бичгийн дагуу нэгдсэн журмаар лавлагаа олгож болно. Нам, эвслийн албан бичигт лавлагаа авах эрх зүйн үндэслэл болон лавлагааг төлөөлөн авах хүний мэдээллийг тодорхой тусгах ба нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт /нэр дэвшигчийн ургийн овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нь нэр, регистр, холбогдох утасны дугаар/-ыг үнэн зөв, гүйцэд, гаргацтай бичиж, хүн тус бүрээр архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөг тушаасан баримтын хамт ирүүлнэ.      

Хэрэв нэр дэвшигчийн мэдээлэл зөрүүтэй, буруу гарч байвал Лавлагааны сангийн холбогдох алба хаагчаас тодруулга авч болно.

 

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО