АЗИЙН СОНГУУЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (АСБХ) нь 1998 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Азийн 20 улсын сонгуулийн төв байгууллага тус Холбооны гишүүнээр элсчээ. 

АСБХ нь сонгуулийг шударгаар зохион байгуулах үүрэг бүхий,  хараат бус, бие даасан институцийг бий болгоход туслалцаа үзүүлэх, нээлттэй, ил тод сонгуулийг дэмжих, Азийн сонгуулийн байгууллагуудын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн болон сонгуулийн үйл явцад иргэдийн оролцоог дэмжих, сонгуультай холбоотой мэдээлэл, судалгааг боловсронгуй болгох, мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгон ажилладаг.

АСБХ-ны удирдах дээд байгууллага болох Ерөнхий Ассамблейн чуулганыг 2 жил тутам зохион байгуулдаг. Тус Холбооны Удирдах зөвлөл 5 гишүүнтэй бөгөөд  Удирдах зөвлөлийн хурал нь АСБХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хамтын шийдвэр гаргах, Нарийн бичгийн дарга нарын газраас бичгээр ирүүлсэн саналд зөвлөмж, хариу өгөх үүрэгтэй. Монгол улс 2014 оны 10 дугаар сарын 29-нд болсон Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаар Монгол, Бутан, Солонгос улсын Сонгуулийн хороод Удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдон ажилласан.

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Филиппин Улсын нийслэл Манила хотноо болсон Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы үеэр тус Холбооны даргаар Филиппин Улсын Сонгуулийн хороо томилогдож, дэд даргаар ОХУ-ын Сонгуулийн төв комисс сонгогдон ажиллаж байна. Түүнчлэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Энэтхэг, Пакистан, Казакстан, Тайвань болон Индонезийн сонгуулийн төв байгууллага сонгогдон ажиллаж байна.

          Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Нарийн бичгийн дарга нарын газар хариуцан гүйцэтгэдэг.

 

http://asianelectionauthorities.org