МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЖАРАН  ЗУРГАДУГААР ЗҮЙЛИЙН

4 ДЭХ ХЭСГИЙН ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ


2000 оны 7 дугаар сарын 26-ны өдөр                                                   Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар тайлбарласугай:

1/Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.” гэж заасныг Үндсэн хуулийн цэц эдгээр асуудлаар маргааныг эцэслэн хянан шийдвэрлэж тогтоол гаргамагц зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно гэж ойлгоно;

2/Үндсэн хууль зөрчсөн тухай маргаантай холбогдох хууль, зарлиг, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуулийн цэцийн тогтоол гартал хүчин төгөлдөр үйлчилнэ гэж ойлгоно.

2.Энэ тогтоолыг 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

                         ДАРГА                                                     Л.ЭНЭБИШ