АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

 2015  оны  11  сарын  26  өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

     АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН

    ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН

   ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

 ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийн “мөрийн” гэсний дараа “хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон уг” гэж тус тус нэмсүгэй.

 

2 дугаар зүйл.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

 

“33.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.”

 

3 дүгээр зүйл.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “33.2, 33.3-т” гэснийг “33.1-33.3-т” гэж өөрчилсүгэй.

 

4  дүгээр  зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД