ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

 

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.1 дэх заалтын “нотариатаар гэрчлүүлсэн хуулбар” гэснийг “эх хувь” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.2 дахь заалтын “нотариатаар гэрчлүүлсэн” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ