ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

 

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

1/ 30 дугаар зүйлийн 13 дахь хэсэг:

“30.13.Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно.”

2/ 30 дугаар зүйлийн 20 дахь хэсэг:

“30.20.Энэ хуулийн 30.13-д заасныг зөрчсөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг 100000-150000 төгрөгөөр торгоно.”

2 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн “30.13-30.18” дахь хэсгийн дугаарыг “30.14- 30.19” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН